Онцлох мэдээ:              8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй  Ховд гол, Увс нуурын савын Хахираа, Чигж Хэнтий нуруунаас усжих Балж, Улз, Хэрлэн голууд үерийн түвшинг 5-60 см даван үерлэж байгаа бол Хэнтий нурууны Онон гол Дадал сум, Хүдэр гол Хүдэр сум, Ерөө гол Шаамар сум Дулаанхаан тосгон, Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-20 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа  тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-08-12

Өчигдөр өдөр баруун аймгуудын нутгаар 1-6 градусаар дулаарч, бусад нутгаар 1-14 градусаар сэрүүссэн байна

2020 оны 07 дугаар сарын 16-ны 08 цагаас 2020 оны 07 дугаар сарын 17-ны 08 цаг хүртэлх 

цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт зүүн аймгуудын нутгаар, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.1- 28.0 мм бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орсноос хамгийн их нь Сүхбаатарын Баяндэлгэр 28.0 мм, Хэнтийн Дадал 18.0 мм, Хэнтийн Цэнхэрмандал 17.0 мм, Дорнодын Эрээнцав 15.7 мм, Хэнтийн Өмнөдэлгэр, Баян-Адрага, Баянхонгорын Бодь 12.0 мм,  Хэнтийн Жаргалтхаан 9.0 мм, Завханы Их-Уул, Сэлэнгийн Бугант  8.0 мм, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Өвөрхангайн Хайрхандулаан 7.0 мм бороо орсон байна.

Температур их:  Өчигдөр өдөр баруун аймгуудын нутгаар 1-6 градусаар дулаарч, бусад нутгаар 1-14 градусаар сэрүүссэн байна.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр +14...+19 градус,  Хангайн нурууны өвөр бэл, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, Дарьгангын тал нутгаар +24...+29 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг,  Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр +29...+36 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  +4...+10 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр +15...+20 градус, бусад нутгаар +11...+16 градус хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 6-11 м/с, зарим газраар түр зуур секундэд 14-19 метр хүрч ширүүссэн байна. 

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0 мм бороо орсон. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өчигдөр өдөр +17...+18  градус, өнгөрсөн шөнө +9...+10 градус хонов.

 
<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөө шөнө  Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байн
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2020/08/12

14 цаг

21 69
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/12

20 68
O
CF
Бороо

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store